Дуулиан тарьсан лоббистуудыг Лейборист намаас нь түр татгалзуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Дуулиан тарьсан лоббистуудыг Лейборист намаас нь түр татгалзуулжээ

Жефф Хун, www.mod.uk сайтын гэрэл зураг
Төлбөртөй лоббийн үйлчилгээ хийсэн гэх сайд байсан гурван хүнийг Их Британийн эрх баригч нам гишүүнчлэлээсээ түр түтгэлзүүлээд байна. Эрэн сурвалжлагч сэтгүүлчийн нууц камераар авсан зураглалыг телевизээр үзүүлсний дараа энэ дуулиан босчээ. Сэтгүүлчид өөрсдийгөө Америкийн нэгэн компанийн ажилтнууд гэж танилцуулан хэрэгтэй шийдвэрээ Засгийн газар ба парламентаар гаргуулахын тулд депутатуудад янз бүрийн шагнал амласан байлаа. Депутатуудаас гурван хүн нь тийм үйлчилгээ хийхийг зөвшөөрсөн байна. Худалдаа, тээврийн сайд асан Стивен Байерс (Stephen Byers) өөрийн үйлчилгээний зардлыг өдөрт таван мянган фунт стерлинг гэж үнэлээд өөрийгөө “сул такси” гэж яриандаа хэлж байжээ. Батлан хамгаалахын сайд асан Жефф Хун (Geoff Hoon) нөлөөгөө мөнгөөр солилцохоор зөвшөөрсөн байв. 2010 оны дөрөвдүгээр сард их завтай байна гэдгээ тэр сануулж   байлаа. Тавдугаар сард сонгуультай учир дөрвөн сард  ажил ихтэй гэж байсан намынханд нь түүний үг хачин сонсогдсон байна. Эрүүл мэндийн яамыг өмнө толгойлж байсан Патриция Хьюитт (Patricia Hewitt) зарим нэг төслүүдийг түлхэж өгөхөд бэлэн гэж сэтгүүлчдэд ярьсан байв. Энэ дуулианы дараа Лейбористууд дээрх гурван хүний намын гишүүнчлэлийг түр зогсоогоод байна. Лейбористууд Их Британийн засгийн эрхэнд 1997 оноос хойш байгаа ба харин энэ удаагийн сонгуулиар консерваторууд ялах магадлалтай байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж