Латвид Вайра Вике-Фрейбергийн компанийн эсрэг хэрэг нээжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Латвид Вайра Вике-Фрейбергийн компанийн эсрэг хэрэг нээжээ

Тус орны Ерөнхийлөгч асан Вайра Вике-Фрейберг хатагтайн консалтингийн “VVF Consulting” компанийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Эдийн засгийн цагдаа тус компанийн Лиепаи хотын эрх баригчидтай хийсэн  гэрээг шалгаж байгаа гэнэ. Компани нь хотын түшмэдүүдтэй тохиролцсоны дагуу “хотын хөгжлийн бодлогод дүгнэлт” бэлтгэх ёстой байсан тухай өмнө нь мэдээлсэн байлаа. Эцэст нь хотын захиргаа маш тааруу латыш хэлээр бичсэн 13 хуудас тайланг авчээ. “Хотын интернэт хуудсаар хүн амтай зөвлөлдөх нь аль зэрэг сонирхолтойг үнэлэн авч үзэх” гэх мэтийн зөвлөлмжийг тэр тайланд өгүүлсэн байв. Өөрийн үйлчилгээнийхээ төлөө “VVF Consulting” компани 16 мянган лат буюу 30 мянга орчим ам.доллар авчээ. 2008 оны сүүлчээр энэ гэрээнд эрүү үүсгэсэн байгаад дараа нь хэрэгсэхгүй болгосон байв. Сэтгүүлч Лато Лапсогийн “Вайрагийн гал тогоо” ном хэвлэгдэн гарсны дараа уг гэрээнд дахин эрүүгийн хэрэг нээсэн байна. Тэнд өгүүлснээр “VVF Consulting” өөрийн урьдчилсан тайлангууддаа хотын түшмэдүүдийн өмнөх ажлаас нь хуулсан байсныг өгүүлсэн юм. Түүнийг тус компанийн тайлан болгон муухан латыш хэлээр бичсэн байжээ. Латвийн экс Ерөнхийлөгч огцорсныхоо дараа “VVF Consulting” компанийг байгуулсан юм байна. Компанийг хатагтай Вайра Вике-Фрейберг түүний нөхөр Имант Фрейберг хоёр хамтран эзэмшдэг ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж