Обама яагаад олон үзэг хэрэглэдэг вэ

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Обама яагаад олон үзэг хэрэглэдэг вэ

Бөөн асуудал бас чамгүй сөргөлдөөн дагуулж АНУ-ын улс төрчдийн тархиных нь олон мянган эсийг үхүүлж байж батлагдсан Эрүүл мэндийн шинэчлэлийн хууль Ерөнхийлөгч Обамагийн гарын үсгийг зуруулан баталгаажихдаа хүртэл нэлээд хохирол учруулжээ. Энэ хуулийн эх баримтыг баталгаажуулан гарын үсэг зурахаар 2010 оны 3-р сарын 23-ны өдөр Цагаан ордоны зүүн танхимд АНУ-ын Ерөнхийлөгч орж ирээд 938 òýðáóì ам.долларын төсөв бүхий хуулийн эх дээр гарын үсэг зурах гэтэл үзэг нь болсонгүй. Ингээд дахиад нэгийг аван зурсан ч мөн л бүтэлгүйтэж дахин дахин үзэг сүйтгэсээр олон  үзэг хэрэглэж байж эцсийн байдлаар гарын үсгээ үлдээн хуулийн эх баримтыг хүчин төгөлдөр болгосон байна. Энэхүү зардал чирэгдэл ихтэй ажилд нийтдээ 22 үзэг үрэгдсэн ажээ. Нэг талаас энэ явдал Цагаан ордоны хангамжийн асуудалд анхаарал тавих хэрэгтэйг сануулж байгаа мэт боловч нөгөө талаараа хуулийг баталгаажуулан гарны үсгээ үлдээхдээ олон үзэг сольж байжзурдаг уламжлал гэмээр араншин Цагаан ордоны тэргүүн нарын дунд эрт үеэс байсаар ирсэн гэнэ. Туйлын ач холбогдолтой хуулийг баталгаажуулахдаа ийнхүү олон үзэг хэрэглэж байж гарын үсгээ зурдаг уламжлалыг Фрэнклин Рузвельтээс эхлэн мөрдөх болсон ч гэж ярьдаг ажээ. Тэгээд Барак Обамагийн ашигласан үзэгний тоо дээд амжилт бас биш гэнэ. 1964 онд Ерөнхийлөгч Линдон Жонсон Иргэний эрхийн хуульд гарын үсэг зурахдаа 75 үзэг хэрэглэсэн байдаг. Энэ уламжлалын бас нэг ашигтай тал нь АНУ-ын Ерөнхийлөгч нарын гарын үсэг зурсан олон тооны үзгийг түүх дурсгалын зүйлс болгон ашиглах боломж олгодогт байгаа юм. Үе үеийн Ерөнхийлөгчдийн мутраар дамжин түүхэн баримтуудыг баталгуужуулсан олон арван үзэг одоо ч үнэ цэнэтэй зүйлс болж музей болон хувь хүмүүсийн үнэтэй цуглуулгад хадгалагдаж байгаа юм. Дээр дурдсан Линдон Жонсон гэхэд алдарт 75 үзэгнийхээ эхнийхийг нь хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч Мартин Лютер Кингэд бэлэглэж байжээ. Чухам яагаад олон үзэг хэрэглэж олон дахин гарын үзсэг зурах гээд байдгийг нь лавлахад зарим нэг нь тоглоом шоглоом болгон өнгөөрөөдөг гэнэ. 2009 онд Барак Обама хууль батлахдаа долоон үзэг хэрэглэснийг нь тодруулсан сэтгүүлчдэд яагаад инэгх болсноо тайлбарлаж “ Би гарын үсгээ аажуухан зурах дадлага хийж байгаа юм аа” гэж хошигносон байна. Гэхдээ Цагаан ордоны энэ уламжлалыг дагахыг хүсдэггүй Ерөнхийлөгч нар ч бас бий. Тухайлбал бага Жорж Буш аливаа баримт дээр нэг л үзгээр гарын үсэг зурж хүмүүст шинэ үзэг л бэлэглэдэг байсан байна.  

М:Наст
Барак Обама

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж