Дуучин BX биеэ тоох болов

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Дуучин ВХ сүүлийн үед биеэ тоож эхэлсэн тухай түүний ойр тойрхон ярих болжээ. Түүнийг анх рок, попын ертөнцөд хөл тавихад хүн болгон ам сайтай байсан. Эелдэг харьцаатай, их зангүй хөөрхөн хүү гэдэг байсан бол одоо утсаа ч авахгүй, авахаараа “Дараа ярь, завгүй байна” гэдэг болсон гэх юм. “New Star” студитай хийсэн гэрээгээ дуусгаж, бие даан уран бүтээл хийх болсон дуучин ВХ залуу дуучин Эгшиглэн, Э.Агиймаа, Quiza нартай хамтран хэд хэдэн сайн уран бүтээл хийгээд байгаа бөгөөд залуу дуучны шинэ цомог удахгүй фэнүүдийнх нь гарт очих юм байна.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж