Сүхбаатар дүүргийн Ардчилсан нам намын даргаа ҮЗХ-гээс хасчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Сүхбаатар дүүргийн Ардчилсан нам намын даргаа ҮЗХ-гээс хасчээ

Ардчилсан намын ҮЗХ-ны ээлжит сонгууль нийслэлийн бүх дүүрэг, аймгуудад явагдаж дууслаа. Өчигдөр хамгийн сүүлийн сонгуулийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ардчилсан нам дээр явуулав. Оройн 22.00 цаг  өнгөртөл хуралдсан ҮЗХ-ны ээлжит сонгуулиар Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дэд дарга Э.Ганболдыг ҮЗХ-ны гишүүнээс хасчээ.
Тус дүүргийн ҮЗХ-нд УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, дүүргийн намын дарга Д.Баттулга, НХХ-ийн дэд сайд Д.Нямхүү, ХХБ-ны ерөнхий захирал Б.Мэдрээ, гүйцэтгэх захирал н.Орхон нарын есөн гишүүн сонгуультай байснаас Э.Ганболд, н.Ариунаа нар ротациар хасагджээ. Тэдний оронд    сонгуульд “Шинэ дэвшилт” холбооны н.Цэнгэл, “Монгол шуудан” компанийн маркетингийн албаны дарга н.Батсайхан нар ҮЗХ-нд шинээр орж ирсэн байна. Сүхбаатар дүүргийн Ардчилсан нам дээр явуулсан ээлжит сонгуульд бусад тойргуудын нэг адил МоАХ, МҮДН фракциуд “азаргалж”, харин намын дэд дарга Э.Ганболд экс МСДН-ээс угшилтай гэдгээрээ ҮЗХ-ноос шахагдсан байна. Түүнээс мөн Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээс огцруулж, оронд нь дүүргийн намын дарга Д.Баттулгыг Гүйцэтгэх зөвлөлд сонгожээ. Харин Ардчилсан намын залуулуудыг нэгтгэдэг “Нэг ардчилал” клубынхан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх н.Хэрлэнг ҮЗХ-нд сонгуулахаар нэр дэвшүүлсэн ч таван хүний саналаар ялагдсан байна. Уг нь Н.Хэрлэн тус дүүргийн ИТХ-д Ардчилсан намаас сонгогдсон таван гишүүний нэг аж.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж