“Nintendo” 3-D тоглоомын консол үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

“Nintendo” 3-D тоглоомын консол үйлдвэрлэнэ

Техник, технологи өндөр төвшинд хөгжиж буй өнөө үед энтертайнментийн салбарт 3-D буюу гурван хэмжээст дүрслэл хүчээ авч байгаа билээ. Ялангуяа 3-D график видео тоглоомчдын анхаарлыг ихээр татаж буй энэ үед Японы видео тоглоомын салбарт тэргүүлэгч “Nintendo” корпораци нэгэн сонирхолтой мэдэгдэл хийлээ. Тусгай зориулалтын ямар ч нүдний шилний шаардлагагүйгээр 3-D тоглоом хүссэнээрээ тоглож болох зөөврийн тоглоомын хэрэгсэл үйлдвэрлэхээр болсон тухай тус корпорацийн мэдэгдэл олны анхаарлыг өөрийн эрхгүй татаж байна. Уг тоглоомын хэрэгсэл нь 3DS нэртэй байх бөгөөд “Nintendo”-гийн DS серийн зөөврийн тоглоомын консолын бас нэгэн шинэ хувилбар болон гарах ажээ. Компаниас өгсөн товч мэдээллийн дагуу тэд энэхүү шинэ бүтээлээ зургадугаар сарын 15-17-ны өдрүүдэд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотноо зохиогдох “E3” үзэсгэлэн худалдааны үеэр танилцуулах учир түүнээс хойш л худалдаанд гарч, хэрэглэгчдийн гар дээр очих юм.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж