долоо хоног дэлхийн олон орны эрх баригчдын хувьд түгшүүртэй, санаа
зовоосон цаг хугацааны хэрчим байлаа гэж хэлж болохоор өнгөрөв. Эдийн
засгийн хямралын үед түүнийг дагасан улстөрийн хямралууд болон
тогтворгүй байдлууд ээлж дараалан улс орнуудыг хамарна гэж байсан ч
үнэндээ харьцангуй тайван өнгөрсөн гэж болно. Энэ нь магадгүй хаашаа ч
бултаж болохгүй бэрхшээлтэй нүүр тулсан үед хүмүүс аливаад тэвчээртэй
хандахыг эрхэмлэдэгтэй холбоотой биз. Харин хямрал өнгөрсөн гэж
үзэж байгаа ч улс орны амьдрал эргээд сайжирна гэсэн хүлээлт нь
талаар болж эхэлмэгц одоо л хүмүүсийн уур цухал ил гарч эхэлж
байгаа бололтой байна.
Орост юу болов
Өнгөрөгч
амралтын өдрүүдээр Орос орны хэд хэдэн томоохон хотуудад жагсаал
хөдөлгөөн болж олны анхаарлыг татлаа. Хамгийн эхлээд энэ ням гарагийн
өглөө Владивосток хотод 1500 иргэд одоогийн засаг захиргаа ялангуяа
одоогийн Засгийн газрын явуулж байгаа бодлогыг эсэргүүцсэн цуглаан
зохион байгуулж В.Путиныг огцрохыг шаардсан шаардлага бүхий уриалгыг
олон нийтэд танилцуулсан байна. Энэхүү уриалгад 2004 оноос эхлэн
өөрчилсөн мужийн захирагчийг нийтийн санал асуулгаар шууд сонгодог
байсан уламжлалыг эргэн сэргээхийг шаардсан заалт мөн оржээ. Мөн
иргэдийн зүгээс хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг эсэргүүцэж,
эмнэлгийн үйлчилгээний хүртээмж чанар болон боловсролыг үнэ
төлбөргүй олгох асуудлуудыг дэвшүүлсэн байна. Алс Дорнодын энэхүү
хотын иргэд Оросын одоогийн эрх баригчид хязгаар нутгийн иргэддээ
анхаарал огт тавихгүй байна гэсэн нь шүүмжлэлийн бас нэгэн хурц үзүүр
байлаа. Засгийн газрынхаа эсрэг уриа лоозон барьсан орос иргэдийн
эсэргүүцлийн жагсаал цуглаан дуу дуугаа авалцан үргэлжилж нийслэл
Москва хотод хүрэв. Тэнд болсон жагсаалын үеэр эдийн засгийн болон
нийгмийн чиглэлээр явуулж байгаа Оросын Засгийн газрын бодлого
иргэдэд таалагдахгүй байна гэсэн уриа лоозонгууд илүүтэй үзэгдэж
байсан байна. Оросууд одоогийн эрх баригчид хямралыг даван гарах
талаар авч байгаа арга хэмжээнүүд болоод улс орноо удирдаж байгаа хэв
маяг нь иргэдийх нь сэтгэлд хүрэхээ байсан гэх мэдээллийг энэ үеэр
хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түгээж байлаа. Сүүлийн арван жилд
өсөлттэй гарч байсан эдийн засаг нь зогсонги байдалд орж байгааг
оросууд В.Путины Засгийн газрын урагшгүй үйл ажиллагааны илрэл гэж үзэх
болжээ.

Тэнд ханиахад энд …
Нэгэнт хөрш орон
болохын хувьд Орост гарч байгаа аливаа үйл явдлын өнгө төрх үр нөлөө
бидэнд ч бас хамаатай байж таарах нь бий. Хэдийгээр богино хугацаанд
болоод өнгөрсөн үйл явдал боловч В.Путины Засгийн газарт өгч байгаа
Оросын иргэдийн зарим нэг дүгнэлт, шахалт шаардлагууд анхаарал татаж
байгаа юм. Оросын одоогийн эрх баригч нам болох “Единая Россия”
улстөрийн хүчний барууны чиглэлийн бодлого нь дэлхийн нөлөө бүхий энэ
гүрнийг монополь засаглалын үлгэр жишээ болгож байна гэх шүүмж
ялангуяа сөрөг улстөрийн хүчнийх нь зүгээс байнга өлгөж авах
үндэслэлтэй ишлэл болж байгаа юм. Хэдийгээр
Орос улс
ардчилсан чиг баримжаагаар замнаж байгаа гэж тунхагладаг ч барууны
орнуудын бахархах дуртай хүний эрх, эрх чөлөөг баримжаалсан нээлттэй
засаглалын хэв загвараас илүүтэй нэг нударганд зангидагдсан хаалттай
засаглалын дүр төрхийг тодруулах болсон гэнэ. Магадгүй энэ нь манай урд
хөрш болох Хятадын үсрэнгүй хөгжлийн нэг нууц гэж Оросын одоогийн
удирдлагууд ойлгож байгаа бололтой юм. Нэгэнт өрсөлдөөний туйл
өмнөхөөсөө өөр тийшээ хазайж буюу хаяанд нь ирж байгааг мэдэрсэн Орос
орны одоогийн удирдлагууд Хятадын хөгжлийн загварын зарим нэг хэлбэрийг
хуулж байгаа мэт сэтгэгдэл төрөхөөр байна. Хятадын эдийн засгийн
хөгжил олныг гайхашруулж байгаа ч нөгөө талдаа хаалттай, засаглалын
хатуу гараар нэгтгэн базах гэсэн хандлага бүхий загвар нь Дорнын хэв
шинжэт ард түмнийх нь нийтлэг олонлогт таардаг байж болзошгүй билээ.
Харин өдөр бүр хүрээгээ тэлэх даяарших хамаарлын хамгийн идэвхтэй хэсэг
буюу Европ тивд орших Оросын олон нийтийн хувьд энэхүү монопольчлох
хэв шинж хэр ахицтай болохыг хэлэхэд хэцүү. Ямар ч байсан Оросын эрх
баригчид эдийн засгийн голлох салбарууд болон гадаадаас орох мөнгөний
урсгалуудыг төрийн хяналт бүхий цөөн хэдэн компани нэгтгэлүүдээр
дамжуулан хянах бодлого илт мэдэгдэж байгаа нь сөрөг хүчнийхний
эсэргүүцээд байгаа монопольчлох гэсэн тодорхойлолтыг бий болгож
байгаа юм. Энд онцлон хэлэхэд хойд болоод урд хөршийн хэт
монопольчлолын хэв шинж дунд нь хавчуулагдсан Монгол улсын бодлогод ч
нөлөөлж байна уу даа гэхээр шинж тэмдэг мэдрэгдэх болсон. Ялангуяа Орос
Монгол хоёр орны хооронд хувийн хэвшлийнхний бизнесийн идэвхтэй
хамтын үйл ажиллагаанаас илүүтэйгээр төрийн хяналт бүхий бизнесийн
бүтцүүдийн хэлхээ холбоо идэвхжээд байгааг өөрөөр тайлбарлахад хэцүү
юм. Энэ байдал зөвхөн монголчуудын болгоомжлолыг төрүүлээд ч байгаа юм
биш, Оросын дотоодод ч байнга түгшүүр төрүүлсээр ирсэн нь олон
баримтаар илэрч байгаа юм.

Айл хөршийн амь нэг
Орост
гарсан дээрхи эсэргүүцлийн цуглааны үеэр монголчуудын хувьд бас нэг
анхаарал татахаар уриа лоозон гарсан нь Эрхүү хотод болсон цуглааны
үеэр олонтаа үзэгдэж байв. Энэ бол Байгаль нуурын бохирдолд анхаарлаа
хандуулахыг шаардсан шаардлага байлаа. Сүүлийн үед Эрхүү орчмын бүс
нутагт эдийн засгийн гадаад харилцаа өргөжихийн хэрээр цэнгэг усаараа
дэлхийд гайхагддаг Байгаль нуурын эко-систем алдагдах аюулд ороод
байгаа гэнэ. Мөн Эрхүү хотын иргэдийн шаардлага дотор байнга нэмэгдэх
болсон үнэ тарифын өсөлтийг зогсоох асуудал томоохон байр суурь эзэлж
байжээ. Мөн тус бус нутгийн хэмжээнд коррупцийн хаанчлал хэмжээ
хязгааргүй тогтож байгаа нь иргэдийнх нь сэтгэлийг зовоож байгаа юм
байна.
Энэ мэтээр их гүрний тулгамдаад байгаа олон асуудлыг уудлан
илчлэхийг зорьсон эсэргүүцлийн гэх жагсаал цуглаан хойд хөршид
ойрмогхон болоод өнгөрлөө. Барууны орнуудын хувьд тус орны талаар
байнга шүүмж гаргадаг хүний эрхийн асуудлыг нь илүүтэй анхаараад
өнгөрсөн бол Оросын эдийн засаг дахь засаглалын оролцоог нь хэрхэн
шүүмжлэхийг монголчууд илүүтэй сонирхсон биз ээ. Яагаад гэвэл бид энэ
талаараа их төстэй болчих вий гэсэн болгоомжлол нэлээд ул суурьтай
үүсэн бий болж байгаа билээ.
М.Наст