
Эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа ба ирэх оны хоёрдугаар сард болох Францын талбайн теннисний холбооны ерөнхий чуулга уулзалтын үеэр Парист үлдэх үү, үгүй юу гэдгийг эцэслэн шийдвэрлэхээр болсон байна. Хэдийгээр цэнгэлдэхийг өргөжүүлж, томсгох төлөвлөгөөг бүрэн орхиогүй боловч зохион байгуулагчдын зүгээс Парисын захад байж болох дөрвөн шинэ газрын эрэлд гарчээ. Ноён Ясерн мөн “Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бусад гурван Их дуулгын тэмцээн бүгд өнгө зассан. Харин бид байдгаараа л байгаа. Цаашид Ролан Гаррос одоогийн энэ байдлаар байх учиргүй” гэжээ. Түүнчлэн сүүлийн хэдэн жилийн турш дэлхийн номер нэг теннисчин Рожер Федерер 15 мянга гаруй хүний суудалтай “Ролан Гаррос”-ын талаар үргэлж гомдол мэдүүлдэг болсон талаар ч Ясерн дурдсан байна.
Жил бүрийн тав ба зургадугаар сард Францын нээлттэй тэмцээнийг үзэж, сонирхохоор 450 мянга гаруй зочид, төлөөлөгчид Парист хүрэлцэн ирдэг байна. Дашрамд сануулахад, энэ жилийн Францын нээлттэй тэмцээн тавдугаар сарын 24-нөөс зургадугаар сарын 6-ны өдрүүдэд зохиогдох юм.
С.Цэлмэг