Бүжгийн спортынхон ДАШТ-д өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Бүжгийн спортынхон ДАШТ-д өрсөлдөнө

Монголын Үндэсний Олимпийн хорооны ерөнхийлөгч, доктор Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч Ц.Дамдин нар өнөөдөр Бүжгийн спортын  стандарт төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох  баг тамирчдыг хүлээн авч уулзан, гарын бэлэг гардууллаа. Бүжгийн спортын ДАШТ ОХУ-ын Москва  хотноо  энэ сарын 27, 28-нд болох  бөгөөд Монгол  Улсаас  өсвөрийн шигшээ багийн тамирчин  Б.Сод-Эрдэнэ, Э.Энхчимэг, Б.Онондарь, Т.Тэмүүжин нар өрсөлдөх ажээ. Багийг ахлагчаар Монголын бүжгийн спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Мөнгөнхуяг ажиллах бөгөөд бүжигчид маргааш эх орноосоо мордох юм.
 
Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж