Маргааш эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Маргааш эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна

Иргэний хөдөлгөөнүүд эвсэж, Оюутолгойн техник эдийн засгийн үнэлгээг энэ долоо хоногт багтаан олон нийтэд хаалттай байдлаар хэлэлцэн батлах гэж буйтай холбогдуулан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг асуудлыг олон нийтэд нээлттэй хэлэлцэх, эрдэмтэн судлаачдын багийг оролцуулах зэрэг дөрвөн нэр бүхий шаардлагыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр хүргүүлж байгаа аж. Шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд УИХ-ыг тараах асуудлыг олон нийтээр хэлэлцүүлнэ гэдгээ хурлын үеэр онцоллоо. Мөн маргааш өглөөний 11:00 цагаас эхлэн Сангийн яам, Эрдэс баялгийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны гадна нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулах гэж буйгаа хурлын үеэр мэдэгдлээ. Нийтдээ 20 орчим иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллага, холбоод нэгдэж энэхүү эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.

Д.Долгор
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж