Ж.Саранзаяа тэргүүн байр эзэллээ

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Ж.Саранзаяа тэргүүн байр эзэллээ

Ж.Саранзаяа тэргүүн байр эзэллээ
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг монгол хэлний үгийн урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулан, зохион бүтээх, туурвих урлагт сургадаг, их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Төв аймгийн өсвөрийн яруу найрагчдын аварга  шалгаруулах “Хүрэл тулга” яруу найргийн наадам өчигдөр болж өндөрлөлөө. Уг наадамд 18 сумын  38 сурагч  шүлгээ хүлгээ сойсон юм.  Наадам YI-IX, X-XI анги гэсэн  хоёр насны ангиллаар боллоо. YI-IX  ангийн ангилалд Алтанбулаг сумын Х.Жадамба, тэргүүн байрт шалгарч, Хүмүүн цогцолбор сургуулийн Т.Бямбасүрэн дэд байр, Заамар сумын А.Алтанбагана гуравдугаар байранд  шалгарсан. Харин ахлах насны ангилалд тэргүүн байранд Бүрэн сумын Ж.Саранзаяа, дэд байрт Заамар сумын Э.Доржсүрэн, гуравдугаар байрт Хүмүүн ахлах сургуулийн Г.Тэгшсүрэн тус тус шалгарлаа. Тэмцээнд амжилттай оролцсон Заамар сумын Э.Доржсүрэн, Баянцогт сумын Л.Бастөгс нарт  Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуульд урилгаар суралцах эрхийг олгосон юм. Мөн Аймгийн Нийтийн номын сангийн хамт олноос Эрдэнэсант сумын сурагч А.Үржин-Очд “Нацагдорж” тэмдгээр шагнаж урамшууллаа. Дашрамд сонирхуулахад, тэмцээнд амжилттай оролцож эхний байрт  шалгарсан сурагчид  ирэх сарын 9-нд болох улсын өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга”   наадамд оролцох эрх авсан юм.
Б.АНХЦЭЦЭГ 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж