Оросын ДНБ-ний өсөлт Путины таамаглалаас давж гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Оросын ДНБ-ний өсөлт Путины таамаглалаас давж гарлаа

ОХУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ өсөлт 2010 онд 4-4.5 хувь хүрэхээр барахгүй 6 хувь хүрч магадгүй бололтой гэж Правда сонин мэдээллээ. 2010 онд Оросын ДНБ-ний өсөлт гурван хувь байх болно гэж 2009 оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайд Путин хэлж байсан юм. Мөн Оросын гадаад худалдаа, алт, валютын нөөцийн хэмжээ өсч байна гэж мэдэгдэж байсан бөгөөд гадаад валютын нөөц 450 тэрбум ам.доллар хүрээд байгаа юм байна.
Эдийн засгийн асуудал хариуцсан дэд сайд ноён Клепач Интерфакс өгсөн ярилцлагандаа “Путин өсөлтийг тооцоолохдоо консерватив байсан. Албан ёсны дүнгээр ДНБ 3-3.5 хувиар өсөх болно. Харин бодит ДНБ-ний өсөлт 4-4.5 хувь байхаар харагдаж байна” гэж хэлсэн байна.

Өнгөрсөн жил Оросын ДНБ-ийг 8.5 хувиар өснө гэж тооцож байсан ч 7.9 хувиар өссөн юм. Уналтын шалтгаан нь газрын тосны үнэ унасантай холбоотой байв. Газрын тосны худалдаа Оросын ДНБ-ний орлогын 25 орчим хувийг бүрдүүлдэг юм.
2010 оны нэгдүгээр сарын байдлаар ДНБ өнгөрсөн оны мөн үеийн байдалтай харьцуулахад 5.2 хувиар өссөн байна. Оросын эдийн засгийн хөгжил цаашид ямар байх нь дэлхийн эдийн засгаас хамааралтай байна. Рублийн гадаад валютуудтай харьцах ханш чангарах болно гэж Оросын Төв банк мэдээлсэн байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж