Их дээд сургуулийн газрын асуудлыг хэн мэдэх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Их дээд сургуулийн газрын асуудлыг хэн мэдэх вэ?

Их дээд сургуулиудыг хотын төвөөс гаргаж, дагавар хотхон хэлбэрээр байгуулбаас замын түгжрэл, хүн амын хэт төвлөрөл гээд олон зүйлийг нааштайгаар шийднэ гэсэн шийдвэрийг саяхан гаргасан.  Энэхүү “мэргэн” шийдвэрийн цаана  ашиг сонирхлын өнгө аяс цухалзан байгааг хэвлэлээр зарлаад амжлаа. Эрхтэн дархтнууд маань энэ шийдвэрийг хотоо, хотол олноо гэсэндээ гаргаагүй бөгөөд угтаа хотын төвд байршил сайтай газарт үл хөдлөх хөрөнгөнд эзэн суух цаад санааг агуулсан гэх болов. Энэ хэр үнэний хувьтай вэ гэдгийг албаны эх сурвалжуудаас тодруулахыг хүссэн боловч харамсалтай нь эрэл маань мухардалд орсон юм. Хотхон байгуулаад их дээд сургуулиудыг нүүлгэлээ гэхэд үлдэж буй байр, байшин нь төрийн мэдэлд үлдэх үү, эсвэл нийслэлийн өмч үү гэсэн асуултад алба хариуцсан мэргэжилтнүүд шийдтэй хариу хэлэхгүй байгаа нь хардлага төрүүлж байгаа юм. Нийслэлийн газрын албаны мэргэжилтнүүд “Энэ асуудал манайд хамаагүй ” гэсэн бол Төрийн өмчийн хорооныхон “Эрхлэх асуудалд их дээд сургууль багтдаггүй тул хариу хэлэх боломжгүй” гэж байх юм. Их дээд сургуулийн байрлаж буй байшин сав хэний мэдэлд хэрхэн үлдэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэвч бид дараа дараагийн удаа эдгээр барилга байшийнгийн эзэн нь хэн болохыг, цаашлаад нүүдэллээд үлдэхэд нь хэнд шилжихийг тодруулан уншигчдадаа хүргэх болно.
Д.Сура

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж