Raindrop Mini цэцэг усалгааны сав

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Raindrop Mini цэцэг усалгааны сав

Таримал цэцгийг байгалийн амьд усаар услах нь цэцгийн ургалтанд сайнаар нөлөөлдөг тул Голландын зохион бүтээгч Бас ван дэр Виир Raindrop Mini нэртэй борооны ус цуглуулагч, цэцэг усалгааны сав бүтээжээ. Уг савыг борооны ус зайлуулах бүх төрлийн хоолойд суулгах боломжтой ажээ.

Борооны ус хоолойруу урсахад ус зайлуулах хоолойд суулгасан Raindrop Mini усаар дүүрч, цэцгүүдийг услахад бэлэн болох юм. Энэхүү цэцэг усалгааны сав Raindrop-ыг дахин боловсруулдаг PE хуванцар ашиглан хийдэг тул байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн юм. Raindrop Mini-г Голланд улсад үйлдвэрлэж байгаа ба Европын бүх орнуудад ашиглах боломжтой.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж