Angelina Jolie-ийн гэрэл зургийг дуудлага худалдаагаар зарна

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Angelina Jolie-ийн гэрэл зургийг дуудлага худалдаагаар зарна

Холливуудын хамгийн халуухан эмэгтэйчүүдийн нэг Angelina Jolie-ийн залуу
байхдаа авахуулж байсан гэрэл зургуудыг ирэх долоо хоногт дуудлага худалдаагаар зарах гэж байна. "Profiles in History" дуудлага худалдааны байгууллага нэрт жүжигчний зургуудыг зарах ажиллагааг хариуцан явуулах юм. Дуудлага худалдаа ирэх баасан, бямба гаригуудад явагдана. Гэрэл зурагчин Harry Langdon-ноор зургаа авахуулах үедээ Angelina Jolie дөнгөж 15-хан настай охин байсан аж. Цуврал гэж хэлж болохоор уг хар, цагаан зургууд дээр Angelina Jolie бикини болон ирвэсэн хээтэй богино даашинз өмсчээ. Жүжигчин бүсгүйн нийт зургаан зураг дуудлага худалдаанд дэлгэгдэх гэнэ.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж