У.Барсболд хаана явна

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

У.Барсболд хаана явна

МАХН-ын бага хурал дөхөж, малгай дотор “манас гэх” цаг ойртох тусам энэ намын удирдах албан тушаалтнуу­дын “эрэлт” нэмэгдэж, “нийлүүлэлт” харин хоцорч байна. С.Баяр дарга ажлаа өгөх гэж байгаа гэсэн “шум” өндөр авах тусам МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар намын байр, олны хөлөөс дайжиж, аль болохоор илүү үг унагачихгүйг хичээж байна. Сүүлийн үед энэ намын дээгүүр түвшинд төдийгүй, дунд, доод шатанд ч зөрчилдөөн ширүүсч байгаа. Үүний нэг илрэл нь Сонгино­хайрхан дүүрэгт гарсан дунд тушаалын дарга нарын дуулиан. Харин одоогоор намаа толгойлж байгаа эрхмүүд болох намын ерөнхий нарийн бичгийн дарга, намын нарийн бичгийн дарга нар гишүү­дээсээ хүртэл цэрвэх болжээ. Энэ нь магадгүй, намын дарга С.Баяр “намайг очтол байдлыг хурцатгалгүй хүлээж бай” гэдэг лүндэн буулгасантай холбоотой биз. Намайг очтол намаа битгий тараа­чихаарай гэсэн үг л дээ. Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх аппа­ра­тынхандаа утсаар голдуу үүрэг даалгавар өгдөг болсон бол, намын нарийн бичгийн дарга У.Барсболд хэвлэлийнхнээс зугтаж, намынхаа төв байраар үзэгдэхээ болиод удаж байгаа гэнэ. Тэдний хувьд намын дарга нь ирж, намын Бага хурал хуралд­саны дараа л “хэлд орох” бололтой.

Б.ЗАЯА  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж