Нийслэлийн цэцэрлэгийн багачууд уран хөдөлгөөнт гимнастикаар өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Нийслэлийн цэцэрлэгийн багачууд уран хөдөлгөөнт гимнастикаар өрсөлдлөө

Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 2005 оны 246, 2009 оны 05 дугаар тогтоол, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх, сургуулийн өмнөх насны хүүхдийн бие бялдрыг гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлэх, тэднийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах зорилгоор цэцэрлэгийн хүүхдүүдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 38 дахь удаагаа зохион байгууллаа.

Тус тэмцээнийг “Наран трэйд” компанийн 20 жилийн ойг тохиолдуулан “Долоон тэнгис” ХХК компани ивээн тэтгэж байгаагаараа онцлог юм. Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 2 үе шаттай зохион байгуулдаг ба анхан шатны тэмцээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 70 гаруй цэцэрлэгийн 2130 хүүхэд8 багачууд оролцож, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд 17 цэцэрлэгийн 510 хүүхэд ур чадвар, авъяасаа сорин өрсөлдсөнөөс Ж.Сарангэрэл эрхлэгчтэй8 БГД-ийн 157-р цэцэрлэгийн хүүхдүүд 27.8 оноогоор I байрт шалгарч, Л.Янжмаа эрхлэгчтэй, БГД-ийн Төмөр замын 5-р цэцэрлэг 27.0 оноогоор II байрт, Ц.Мөнхжаргал эрхлэгчтэй, БГД-ийн 164-р цэцэрлэгийн багачууд 26.9 оноогоор III байрт тус тус шалгарсан байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж