Чөлөөт бөхийн залуучуудын УАШТ ирэх сард болно

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн залуучуудын УАШТ ирэх сард болно

Монголын чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулдаг залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг  ирэх дөрөвдүгээр сарын  16-18-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод зохион байгуулахаар болжээ. Тус тэмцээнд 18-20 насны  тамирчид  оролцох бөгөөд эрэгтэйчүүд 50 кг, 55 кг, 60 кг, 66 кг, 74 кг, 84 кг, 96 кг-ын жинд, харин  эмэгтэйчүүд  44кг, 48кг, 51кг, 55кг, 59кг, 63кг, 67кг, 72кг-ийн жинд хүч сорих ажээ. Жин тус бүрийн эхний найман байрт оноо өгч, багийн дүнг гаргах юм байна. Харин насанд хүрэгчдийн  улсын аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 4-6-нд Дархан-Уул аймагт болох бөгөөд эрэгтэйчүүдийн 55 кг, 60 кг, 66 кг, 74 кг, 84 кг, 96 кг, 120 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 51 кг, 55кг, 59 кг, 63 кг, 67 кг, 72 кг-ын жинд бөхчүүд зодоглох юм байна.

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж