“Улс төрийн тойм” сониныхон жагслаа

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

“Улс төрийн тойм” сониныхон жагслаа

Өнөөдөр нийслэлийн гол замууд болох Төв шуудангийн урд   уулзвар болон Баруун, Зүүн дөрвөн замын уулзвар бүхэлдээ сонгуулийн үеийг санагдуулахаар байдалтай өнжлөө. Бас юун жагсаал,цуглаан, лоозон болоод явчихваа хэмээн эндүүрэх нэгэн ч байсан юм.  Авто замын дагуу гартаа сонин, сурталчилгааны  материал барьсан  100 гаруй залуус зогссон нь хүмүүсийг ийнхүү бяцхан төөрөгдүүлсэн юм.  “Улс төрийн тойм”-ыг   уншихгүй байх аргагүй”  сэдвийн дор өрнүүлсэн уг өдөрлөг арга хэмжээг цөөнгүй дугаараа уншигчдад хүргээд байгаа “Улс төрийн тойм” сониныхон  санаачилж зохион байгуулсан нь энэ байлаа. Өдөр тутмын  сонинуудаас  хамгийн отгон нь  боловч  уншигчдад өнгө төрх, нийтлэлийн даацаараа аль хэдийнэ танил болсон тус сониныхон уншигчид руугаа чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөөд байгаагийн  нэг нь өнөөдрийг уг өдөрлөг байжээ.     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж