Уул уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалыг шинэчлэх ажлын хэсэг байгуулагджээ

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Уул уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалыг шинэчлэх ажлын хэсэг байгуулагджээ

Уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ байгаль орчин маш ихээр сүйтгэж байна. Тиймээс БОАЖЯ-наас байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх  талаар хэд хэдэн баримт бичгийг шинэчлэн боловсруулахаар ажиллаж байгаа аж. Үүний нэг нь  уул уурхайн олборлолт хийсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлалыг өнгөрсөн онд  БОАЖ-ын сайд, Үндэсний статистикийн газрын даргын хамтарсан тушаалаар уул уурхайн байгаль орчны нөхөн сэргээлтийн маягтыг шинэчилсэн юм. Гэсэн хэдий ч уул уурхайн байгууллагуудын уурхайн болоод техникийн онцлог, олборлолтын арга барил өөр өөр байдаг учир тэдгээрийн  онцлогт тохирсон нэгдсэн томъёолол гаргаж ирэх шаардлагатайг үндэслэн БОАЖ-ын сайдын энэ сарын 2-ны өдрийн тушаалаар “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх зардлын үнэлгээ тооцох аргачлал”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулжээ.  Тус яамны харьяа Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбатаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Сангийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмалын газар, Цөмийн энергийн газар, Уул уурхайн хүрээлэн зэрэг нэлээд өргөн хүрээг хамарсан байгууллагуудын төлөөлөл ажиллаж байгаа аж. юм. Ажлын хэсгийнхэн нөхөн сэргээлтийн зардлын үнэлгээ тооцох аргачлалын төслийг эцэслэн боловсруулж, ирэх сарын нэгний дотор багтаан БОАЖ-ын сайдын зөвлөлийн хуралд танилцуулахаар төлөвлөн ажиллаж байгаа гэнэ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж