Хөнгөн атлетикийн өсвөр үеийн гранпри тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Хөнгөн атлетикийн өсвөр үеийн гранпри тэмцээн болно

Монголын хөнгөн атлетикийн холбооноос өсвөр үеийн тамирчдын бие бялдрын хөгжил, тэдний бэлтгэл сургалтын үр дүнг шалгах, цаашлаад  өсвөр үеийн шигшээ багийг бүрдүүлэх зорилгоор  хөнгөн атлетикийн  “Алтан гранпри” тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 10, 16, 24-ны өдөр цувралаар болох бөгөөд  12-13, 14-15, 16-17 насны охид, хөвгүүд өрсөлдөх боломжтой юм. Тамирчид болон нийт оролцсон багуудын дүнг гурван удаагийн тэмцээний байр эзэлсэн нийлбэр оноогоор дүгнэж, эхний гурван байрт цом, өргөмжлөл, мөнгөн шагнал олгох юм байна. Сануулахад, тэмцээний мандатыг дөрөвдүгээр сарын 8, 9-нд Мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуульд 13.00 – 18.00 цагийн хооронд авах боломжтой аж.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж