“Nokia” эмэгтэйчүүдэд зориулж, үзмэн ягаан өнгөтэй “E72” гаргажээ

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

“Nokia” эмэгтэйчүүдэд зориулж, үзмэн ягаан өнгөтэй “E72” гаргажээ

Дэлхийн гар утасны зах зээлд тэргүүлэгч Финляндын “Nokia” корпорацийн бизнес хэрэглэгчдэд зориулсан Е серийн гар утаснууд хэрэглэгч, худалдан авагчдаас өндөр үнэлэмж хүртсэн билээ. Тэр тусмаа “Е72” маркийн “Nokia” гар утас борлуулалтаараа ижил төрлийн бүтээгдэхүүнийг хол орхиод байгаа юм. Гэхдээ өнгөрсөн хугацаанд зах зээл дээр худалдаалагдаж байсан хар, саарал болон бор өнгөтэй “E72” загварын гар утаснууд өнгөний хувьд эмэгтэйлэг бус байсан учир гол төлөв бизнесменүүдийн хэрэглээ болж байжээ. Үүнийг анзаарсан “Nokia” корпорацийн инженерүүд “Е72”-ын үзмэн ягаан өнгөтэй хувилбарыг худалдаанд гаргасан байна. “Е71” загварын эгч нь болон мэндэлсэн уг гар утас гадаад үзэмж болоод техник үзүүлэлтийн хувьд харьцангуй өндөр бөгөөд тодруулбал, 2.36 инчийн 320х240 пиксель дэлгэцтэй, QWERTY товчлууртай, 128МВ RAM-тай, өөр дээрээ 250МВ багтаамжтай бөгөөд 16GB хүртэлх багтаамжтай мемори картыг дэмжиж ажиллана. Symbian 9.3 үйлдлийн системтэй уг гар утас нь 114х58х10 мм хэмжээтэй, 128 гр жинтэй юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж