Хослон дуулж анх хүмүүсийн танил болж байсан дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нар хэвлэл мэдээллийн салбарт өрсөлдөх нь. Өнгөрсөн жил нийслэлийн Сүхбаатар дүүрэгт явагдсан УИХ-ын нөхөн сонгуульд хүч үзээд дийлээгүй С.Жавхлан долоо хоног тутмын “Хөх толбо” нэртэй сонин гаргаад багагүй хугацаа өнгөрч байна. Харин дуучин Т.Баясгалан УИХ-ын гишүүн, сумоч Д.Батбаяртай амьдралаа холбон үрийн зулай үнэрлэсэн. Т.Баясгалан улстөрч нөхрийнхөө хамтаар “Эх орон” телевизийг нээгээд хагас жилийн нүүр үзэж байна. Дуучин, улстөрч хоёр хэвлэлийн салбарт гүнзгий орохоор шийдсэн бололтой. Тэд “Зиндаа” сониныг саяхан худалдан авчээ.