‘Siemens’ компани 4200 ажлын байр цомхотгоно

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

‘Siemens’ компани 4200 ажлын байр цомхотгоно

Германы аж үйлдвэрийн аварга
компани “Siemens” мэдээллийн технологийн салбарынхаа 4200 ажлын байрыг
цомхотгох гэж байгаа нь дэлхий даяарх мэдээллийн технологийн ажиллах
хүчнийх нь 10 гаруй хувь болж байна. Энэ цомхотголийн 2000 нь Германд
хийгдэх бөгөөд энэ намар гэхэд цомхтголоо хийж дуусах юм байна.
Санхүүгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд энэ арга хэмжээг авч
байгаа юм байна. 2009 оны сүүлийн гурван сард “Сиеменс” компани 2.1
тэрбум ам.долларын цэвэр орлого олсон нь өмнөх жилийн мөн улирлаас 24
хувиар илүү байгаа юм.
Ажилчидтайгаа харилцан тохиролцон, зөвшилцөх
замаар цомхотголоо хийх болно гэж мэдэгдэж байна. Ажлын байр цомхотгох
гэж байгаагаа зарлахын хажуугаар бизнесээ өргөжүүлэхэд 500 сая еврогийн
хөрөнгө оруулалт хийх гэж байгаагаа мэдэгдсэн. “Сиемэнс” групп сүүлийн
үед бүхий л салбарууддаа ажлын байрны цомхотгол эрчтэй хийж байгаа
бөгөөд одоогоор 23 мянган ажлын байр цомхотгоод байгаа юм байна.
“Сиеменс” одоогийн байдлаар дэлхий даяар 400 гаруй мянган ажилтантай
бөгөөд гэрлийн ламп, угаалгын машин, эмнэлгийн зураг авах төхөөрөмж,
турбин, цөмийн реактор, өндөр хурдны галт тэрэгний үйлдвэрлэл зэрэг олон
салбарт үйл ажиллагаагаа явуулж байна.

Т.Ариунсанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж