Зөвлөх үйлчилгээний нээлтийн ажиллагаа боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Зөвлөх үйлчилгээний нээлтийн ажиллагаа боллоо

Мянганы сорилын сангийн Хөрөнгийн эрхийн төслийн зөвлөх үйлчилгээний нээлт өнөөдөр 10.30 цагт Кемпински” зочид буудлын хурлын танхимд боллоо. Монголын мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төслийн хүрээнд “Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн албадын бүртгэлийн үйл ажиллагаа, мэдээллийн технологийг сайжруулах” зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр Дани Улсын “БломИнфо A/S” компани шалгарсан юм. Нээлтийн ёслолын үеэр зөвлөх үйлчилгээний зорилго, цар хүрээ, хүлээгдэж буй үр дүнгийн талаар танилцуулж, санал солилцоно. Энэхүү уулзалтад Монгол улсын Засгийн газар, харъяа агентлаг, банк санхүүгийн байгууллага, хамтран ажиллах бусад байгууллагын төлөөллүүд оролцоно.

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Засгийн газрын хооронд 285,0 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр Мянганы сорилтын гэрээг байгуулсан бөгөөд түүний 23.0 сая орчим ам.долларыг Хөрөнгийн эрхийн төслийг хэрэгжүүлэхэд зарцуулах юм. Эрхийн бүртгэлийг боловсронгуй болгосноор иргэд газар, үл хөдлөх хөрөнгөө өмчлөх эрхээ бүртгүүлэн зах зээлийн харилцаанд оролцох боломжтой болох юм. Зөвлөх баг нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын бүртгэлд оролцох талуудын идэвхтэй, үр өгөөжтэй оролцоог хангах замаар тэдний чадавхийг бэхжүүлж, бүртгэлийн процедур, үйл явц, хэрэгслийг сайжруулахад голчлон анхаарна.

Зөвлөх үйлчилгээнд улсын бүртгэлийн 13 албадыг хамруулах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж