Уул уурхайн чуулганд 500 гаруй төлөөлөгч бүртгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Уул уурхайн чуулганд 500 гаруй төлөөлөгч бүртгүүлжээ

Энэ сарын 26-ны өдөр буюу ирэх долоо хоногийн баасан гаригт  “Уул уурхайн улсын нэгдсэн чуулга уулзалт”-ыг Төрийн ордонд зохион байгуулахаар болсон байна. Ашигт малтмалын газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциациас уг арга хэмжээг хамтран зохион байгуулах юм. Чуулга уулзалтын үеэр салбарын хууль, эрх зүйн асуудал, бүтэц, зохион байгуулалт, бодлого, хөтөлбөр, уул уурхай ба орон нутгийн хоорондын уялдаа холбоо зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Хэлэлцүүлэгт дотоод гадаадын 500 гаруй хүн оролцохоор бүртгүүлжээ. Гадаадын хэд хэдэн төсөл болон компанийн төлөөлөгчид оролцохоос гадна АНУ, Канадын Элчин сайдын яамныхан оролцоно.
Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж