Н.Мөнх-Оргилын цаазын ялыг хэвээр үлдээлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Н.Мөнх-Оргилын цаазын ялыг хэвээр үлдээлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлж, хэргийн ул мөрөө баллахын тулд амийг нь хөнөөн цогцсыг мөчилж хаясан жигшүүрт хэрэг өнгөрсөн онд гарсан юм. Уг хэрэгт Н.Мөнх-оргилыг холбогдуулан шалгаж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Чингэлтэй дүүргийн шүүхээс түүнд цаазын ял оноосон. Түүний давж заалдах гомдлын дагуу хэргийг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталжээ. Түүний өмгөөлөгч Р.Насанжаргал хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, шинжээч дахин томилох саналтай шүүх хуралд оролцсон ч хэрэгсэхгүй болгосон байна.

    С.Отгон

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж