Нэр дэвшигчдийн авсан саналын тоо 41.770-аар зөрүүтэй байв

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Нэр дэвшигчдийн авсан саналын тоо 41.770-аар зөрүүтэй байв

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ердөө хоёр нам, хоёр нэр дэвшигч өрсөлдсөнөөрөө өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиудаас ялгаатай байв.

Сонгууль өгөхөөр нэрсийн жагсаалтад бичигдсэн хүмүүсийн тоо 1.493.217 байсан бол тэднээс санал өгсөн нь 1.098.875 буюу нийт сонгогчийн 73,59 хувь болсон байна. Үүнээс хүчинтэй саналын хуудасны тоо 1.085.353 буюу 98,77 хувьтай гарснаас 562.718 нь буюу 51,21 хувь нь Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн төлөө саналаа өгсөн бол 520.948 сонгогч буюу 47,41 хувь нь МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын төлөө саналаа өгсөн байна. Нэр дэвшигчдийн авсан саналын тоо 41.770 буюу 3,8 хувийн зөрүүтэй гарсан байна. Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан тайлангаар санал огт тэмдэглээгүй саналын хуудас 938 ширхэг, бүх нэр дэвшигчийн нэрийг дарсан саналын хуудас 479 ширхэг гарчээ. Өөрөөр хэлбэл сонгогч санал өгсөн боловч хоёр нэр дэвшигчийн аль алиныг нь дэмжээгүй гэсэн үг.   

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж