Ц.Мөнхзул “Холбооны цом”-оос алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхзул “Холбооны цом”-оос алтан медаль хүртлээ

Монголын буудлагын спортын холбооноос өнгөрсөн долоо хоногт буюу гуравдугаар сарын 16-19-ний өдрүүдэд холбооны шилжин явах цомын тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд 80 гаруй мэргэн бууч оролцсон бөгөөд хамгийн сонирхолтой өрсөлдсөөн хийн гар бууны дөрөвдүгээр дасгалд болсон юм. Энэ төрөлд ОУХМ Ц.Мөнхзул түрүүлж, Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа мөнгө, ОУХМ Ц.Хонгорзул хүрэл медалийн эзэн болсон юм.  “Холбооны цом”-д амжилттай оролцсон тамирчид БНХАУ, АНУ-д болох “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнд өрсөлдөх эрхтэй болно.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж