“Samsung” дөрвөн шинэ утас танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

“Samsung” дөрвөн шинэ утас танилцуулав

Дэлхийн гар утасны зах зээлд тэргүүлэгчдийн эгнээнд багтдаг “Samsung” компани Bada буюу тэнгис нэртэй үйлдлийн систем гаргаж, саяхан анхны Bada үйлдлийн системтэй Samsung S8500 Wave гар утсаа зах зээлд нийлүүлсэн билээ. Харин өдгөө тус компани энэхүү шинэ үйлдлийн системтэй дөрвөн шинэ смартфөүнээ танилцууллаа. ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон арга хэмжээний үеэр дээрх шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан ба ерөнхийдөө Wave-тэй ижил төвшинд байх тэдгээрийн хоёр нь мэдрэгчтэй дэлгэцтэй, хоёр нь QWERTY товчлууртай байх гэнэ. Харин үнийн тухайд 20 мянган рубль буюу 685 ам.доллараас ихгүй үнэтэй байх ба хамгийн хямд нь 340 орчим ам.долларын үнээр худалдаалагдах ажээ. Компанийн зүгээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ба удахгүй бүрэн хэмжээгээр танилцуулах гэнэ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж