А.Цэдэнсодномыг ахлах дасгалжуулагчаар томиллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

А.Цэдэнсодномыг ахлах дасгалжуулагчаар томиллоо

А.Цэдэнсодномыг ахлах дасгалжуулагчаар томиллоо
Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан, улсын гарьд, чөлөөт бөхийн ОУХМ Б.Гантогтохыг энэ оны хоёрдугаар сарын эхээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол өнгөрсөн баасан гаригт болсон БТСХ-ны даргын зөвлөлийн хурлаар шигшээ багийн асуудлыг хэлэлцэж, чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар А.Цэдэнсодномыг томиллоо.
Түүнчлэн уг хурлаар залуучуудын шигшээ багийг шинээр байгуулахаар явуулсан сонгон шалгаруулалтын талаар хэлэлцэж, өмнөх өдөр нь болсон сонгон шалгаруулах зөвлөлийн дүгнэлттэй танилцсан байна. Ингээд даргын зөвлөлийн хурлаар залуучуудын шигшээ багийг үндсэн хэд хэдэн төрөл дээр байгуулахаар санал нэгдэж, шигшээ багийн дасгалжуулагч болон тамирчдын нэрсийг баталсан байна.
Чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон А.Цэдэнсодном нь Бээжингийн олимпийн дараа буюу 2009 оны дөрөвдүгээр сард шигшээ багийг шинээр байгуулах үед чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн шигшээгийн дасгалжуулагчаар ажиллаж байсан юм. Тиймээс А.Цэдэнсодномыг ахлах болсонтой холбоотойгоор түүний оронд буюу эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар Бээжингийн олимпийн өмнө шигшээ багт ажиллаж байсан Б.Баярааг томилсон байна. Чөлөөт бөхийн залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчдын хувьд ч гэсэн бага зэрэг өөрчлөлт гарч байгаа бөгөөд ҮБДТС-ийн багш Ц.Баярсайханыг залуучуудын шигшээ багийн эрэгтэйчүүдийн дасгалжуулагчаар томилж, өмнө нь залуучуудын шигшээгийн эмэгтэйчүүдийг хариуцан ажиллаж байсан Б.Батбаяр  хэвээр үлджээ.
Сануулахад, Монголын чөлөөт бөхийн холбоо өнгөрсөн оны гуравдугаар сард холбооны бүтэц бүрэлдэхүүнээ өөрчилснөөр холбооны шинэ ерөнхийлөгч Л.Чинбат, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Бат-Эрдэнэ нарын удирдлагууд болон Удирдах зөвлөлийн гишүүд Б.Гантогтох гарьдыг БТСГ-т санал болгосноор тэрбээр дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад оролцож, улмаар 2009 оны дөрөвдүгээр сарын сүүлээр БТСГ-ын даргын тушаалаар тэрбээр  чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан юм.
Б.ЭНХ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж