МАХН-аас сонгогдсон, УИХ-ын залуу гишүүдийн нэг Ж.Энхбаяр саяхан өөрийн сонгогдсон тойрог Говь-Алтай аймагт ажиллаад ирсэн. Онцлог нь эрхэм гишүүн аймгийнхаа Дэлгэр суманд ажиллах үеэрээ ахмад настнуудад 10 мянган төгрөг барин золгож, хүүхэд, залууст тус бүр 5000 төгрөг тарааснаар иргэд, сонгогчиддоо бас нэг “сюрприз” барьжээ. Ж.Энхбаяр гишүүн сумын иргэдийг Соёлын төвд цуглуулж байгаад “мөнгөн бороо” оруулсан тул Соёлын төвд багтаж чадаагүй, очиж амжаагүй зарим хүн өдгөө хүртэл халаглаж, хэзээ дахин морилох бол хэмээн харуулдаж суугаа гэнэ. Ингэхэд эрхэм гишүүн хаанаас энэ их мөнгийг олоод, хамгийн гол нь ямар зорилгоор мөнгөөр “бороо” оруулаад явна аа. Арай нөгөө төсвөөс өгсөн тэрбум төгрөг гишүүдийн гарын бэл болоод яваа юм биш биз. Тэгээд л Тамгын газарт тайлангаа бичиж өгөх болохоор “Тойргийнхондоо тусламж үзүүлсэн” гээд биччихсэн энэ тэр…
Г.ДАРЬ