Францын тэргүүн хадагтай эрс хөгширчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.21-нд нийтлэгдсэн

Францын тэргүүн хадагтай эрс хөгширчээ

Францын тэргүүн хадагтай эрс хөгширчээ
Итали болон Францын алдарт фото модель, дуучин бүсгүй болох Францын ерөнхийлөгчийн гэргий Карла Бруни авхайн эрчүүдийг харааг булааж, сэтгэлийг эзэмдэх цаг нь аль хэдийнэ ард хоцорсон бололтой. Түүний паппарацци-гийн дуранд өртсөн саяхны гэрэл зургууд хичнээн царай алдаж, богино хугацаанд эрс хөгширснийг нь танд харуулаад өгнө. Францын ерөнхийлөгч Карла Бруни (Брюни́)-Саркози-ийн гурав дахь эхнэр болох тэрбээр сүүлийн үед мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон цуу ярианаас үүдэн ихэд сэтгэлээр унаснаас, ийм байдалтай болоод байгаа аж. Тус улсын хэвлэлүүдэд ерөнхийлөгч, тэргүүн хадагтай хоёрыгоо аль алиныг нь гэр бүлээс гаднах бэлгийн харилцаатай байдаг гэдгийг сүүлийн үед байн байн сөхөн дэлгэх болжээ. Олны хэл ам хүний сэтгэл санаанд асар хүчтэй нөлөөлж, бүүр нүдэнд багтамгүй царай алдтал нь гутрааж чаддаг байна. Үгээр хүнийг алж ч болдог, амилуулж ч болдог гэдэг үг ч үнэхээр үнэн юм даа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж