Эх загварын уралдаан зарлажээ

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Эх загварын уралдаан зарлажээ

Ирэх 2011 онд болох Сүхбаатар аймгийн 70 жилийн ойг угтаж Аймгийн засаг дарга хүн бүр, байгууллага болгон дор бүрнээ өөрсддөө бүтээлч ажлуудыг зарлан өөрчлөлтийг хийх үүрэг даалгавар өглөө. Энэхүү ажлын эхлэл болгож түүхт 70 жилийн ойг угтан нийт зураач,урчууд, уран бүтээлчид дизайнерүүдийн дунд Сүхбаатар аймгийн онцлог давуу тал, өвөрмөц ялгагдах дүр төрхийг илэрхийлсэн  эх загвар шалгаруулах болзолт уралдааныг зарлалаа. Аймгийн хүндэт тэмдэг, ойн дурсгалын тэмдэг, бэлэг дурсгалын зүйлийн эх загвар, аймгийн хүндэт дэвтрийн эх загвар шалгаруулах зорилготой уг уралдааныг зарлаж байгаа аж. аймгийн онцлогийг тусгасан ур чадвар бүхий дизайн,технологи,урлагийн шинэлэг шийдэлтэй байх бөгөөд энэ сарын 25-наас гуравдугаар сарын 05-ныг хүртэлх хугацаанд бүтээлийг хүлээж авах юм байна.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж