Баянзүрх дүүргийн Ардчилсан нам шинэ даргатай боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.21-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүргийн Ардчилсан нам шинэ даргатай боллоо

Баязнүрх дүүргийн Ардчилсан намын хорооны хурал боллоо. Тус хурлаар Баянзүрх дүүргийн ардчилсан намыг 10 гаруй жил удирдсан Т.Мөнхбаяр тамгаа шинэ залуу дарга болох С.Зоригтбаатарт ёс төртэйгээр шилжүүлж өгсөн байна. Дүүргийн намын даргын сонгуульд хоёр хүн өрсөлдсөнөөс С.Зоригтбаатар олонхийн саналыг авснаар Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хууль ёсны даргаар сонгогджээ. Энэ хурлаар Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны нөхөн сонгууль мөн болсон юм.  Санал хураалтаар Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдээр С.Наранбаатар, С.Зоригтбаатар, С.Үнэн,  О.Цэлмэг, Г.Энх-Амгалан нар сонгогджээ.

Л.ХАЛИУ    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж