Шинэхэн шүүгч тангарагаа өргөлөө

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Шинэхэн шүүгч тангарагаа өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ сарын 12-ны өдрийн 04-р зарлигаар Пунцагжавын Болормааг Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд томиллоо.

П. Болормаа нь шүүх, хуулийн байгуулагад олон жил ажиллаж байгаа туршлагатай хүн юмаа. Тэрээр эрхзүйч мэргэжилтэй, 1994-2003 онд УБ хотын Багануур дүүргийн шүүхэд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, орлон шүүгч, 2006 оноос аймгийн шүүхэд тамгын хэлтсийн даргаар ажиллаж байгаа юм байна. Шинэ шүүгчийн тангараг өргөх ёслолд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Ц. Зориг, шүүхийн ерөнхий зөвлөлийн захиргааны удирдлагын тасгийн дарга Р. Мэндсайхан, шүүхийн ерөнхий зөвлөлийн сахилгын хорооны ажлын албаны дарга Б. Энхбаатар нар ирж оролцсон байна. Энэ нь хөдөө орон нутгийн шүүгчийн тангараг өргөх ёслолд  улсын дээд шүүхийн удирдлагууд  оролцож  байгаа анхны үйл явдал болж байгаа ажээ.

                                                                                                                             Ц.Энхбаатар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж