УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Хонгорчуудад тусалжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Хонгорчуудад тусалжээ

Идэр есийн хүйтэнд хөрж байгаа гэрийг нь бүлээцүүлэхийн тулд дулаан сэтгэлээр хандсан сайн үйлсийг УИХ-ын гишүүн төсвийн байнгын хорооны дарга Хаянхярваагийн санаачилсан “Түвшин сэтгэл” санг Хонгор суманд өрнүүлжээ. Хонгор сумын төвийн 747 айлд энэхүү илчтэй нүүрс тусламж болж очсон юм. Гадаа хүйтэн байгаа ч, сэтгэлээсээ дулаацаж чадсан Орхон сумын иргэд энэхүү аяныг гурав дах жилдээ уламжлал болгон аймаг орон нутагтаа зохион байгуулж, олон айлын өргөө гэрийн зууханд илч нэмсэн гишүүндээ талархсан сэтгэлээ илэрхийлж байсан юм. Нүүрснүүд дотроос хамгийн илчтэй нь Шарын голын нүүрс гэдэг болохоор Хонгор сумын иргэд энэ нүүрсийг түлэх боломжтой болж байгаа юм. Хэдэн хоног ч болов халуун дулаан гэртээ ая тухтай өнжих боломжийг УИХ-ын гишүүн төсвийн байнгын хорооны дарга Хаянхярваа Хонгор сумын айл өрхүүдэд олголоо.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж