Алан хядах ажиллагаа хийхээр бэлтгэж байсан гэх 49 хүнийг Азербайжаны тусгай албаныхан баривчилсан байна. Тэднээс ихээхэн хэмжээний буу зэвсэг, тэсрэх бодис илрүүлэн хураасан аж. Үндэсний аюулгүй байдлын албаны (ҮАБА) тэргүүн Эльдар Махмудовын хэлснээр тус алба террористын хойноос олон сар мөрдөн мөшгөж, холбоо сүлбээг нь илэрүүлсэн ажээ. Тус орны нутагт гадаадын тагнуул, туршуул олон байгааг Махмудов хэлэв. Сүүлийн жилд ҮАБА гадаадын 25 тагнуулчыг илэрүүлэн тэднээс 17 нь шүүгдсэн ажээ.
Холбоотой мэдээ