Нэг машин бүрэн шатаж, 13 машин нь галд өртжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Нэг машин бүрэн шатаж, 13 машин нь галд өртжээ

Дархан-Уул аймгийн Мангиртид байрлах “Цагаан зуун” компанийн дулаан гараашид өчигдөр шөнө гал гарлаа гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын хэлтэст ирүүлжээ. Аврах гал унтраах 22 дугаар ангийн жижүүрийн бүрэлдэхүүн бүтэн нэг цаг гучин минут ажиллан, галыг унтраажээ. Азаар хүний амь нас эрсдэж, бэртэж гэмтсэн зүйл байхгүй, харин нэг микроавтобус тэр чигтээ шатаж, бусад 14 машин тодорхой хэмжээгээр галд өртжээ. Тухайлбал бүхий л машин тольгүй, зарим нь гэрлэн дохиогүй болсон байдалтай байгаа аж. Харин гал гарсан нөхцөл байдлын тухайд одоогоор тодорхой шалтгааныг хэлэх боломжгүй гэж байгаа юм. Одоогоор гал гарсан нөхцөл байдлыг тогтоохоор шинжээчдийн баг ажиллаж байна.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж