Пикассогийн зураг рекорд эвдэж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.03.19-нд нийтлэгдсэн

Пикассогийн зураг рекорд эвдэж магадгүй

Пикассогийн Absinth drinker буюу "Анхел Фернандес де Сотогийн хөрөг" /1903/ зураг Christie’s дуудлага худалдаан дээр анхны үнэ нь 30-40 сая паундаар тавигдаж магадгүй байна. Хэрэв энэ мэдээ батлагдвал европын худалдаанд гарч буй урлагийн бүтээлийн үнийн дээд хэмжээ болох юм гэж Reuters мэдээлжээ. Уг бүтээлийг ая зохиогч Эндрю Ллойд Уэббер дуудлага худалдаанд тавиулж байгаа бөгөөд зарагдсан мөнгийг "Британийн урлагийг хөгжүүлэх Уэбберийн сан"-д оруулах юм. Тэрээр 1995 онд Пикассогийн энэ ажлыг 29,2 сая доллараар худалдан авсан аж. Харин 2006 онд эзэмшигч зургаа дуудлага худалдаанд оруулахаар шийдсэн боловч манай гэрээс нацистуудын дээрэмдсэн зураг байна гэсэн иргэний гомдлын дагуу уг худалдаа тасалдсан юм. Гэвч  энэ маргаан нь удалгүй Уэбберийн талд шийдэгдсэн билээ.
   Дуудлага худалдаа зургадугаар сарын 23-нд болно. Christie’s төлөөлөгч Пикассогийн зураг цуглуулагч нарын сонирхлыг татаж чадна гэдэгт тун итгэлтэй байгаа аж. Харин сэтгүүлчдийн хувьд бол  Christie’s худалдаанд тавигдаж байгаа уг бүтээлийн үнийг ийм өндөр тогтоосон нь өнгөрсөн хоёрдугаар сард тэдний гол өрсөлдөгч болох Sotheby’s худалдаан дээр 104,3 сая доллараар зарагдсан Жакометтигийн "Алхаж буй хүн" барималтай холбон тайлбарлаж байгаа юм.
  Үүнээс өмнө 2004 онд Пикассогийн "Лимбэтэй хүү" бүтээл  104,2 сая доллараар зарагдаж байсан бөгөөд  харин 2009 онд Пикассо дуудлага худалдааны хамгийн үнэтэй уран бүтээлчээр тодорсон юм. Өнгөрсөн жил түүний бүтээлүүд 121 сая долларт зарагдаж байлаа.
                                                                                                                              Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж