Майкл Жексоны тухай кино хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.19-нд нийтлэгдсэн

Майкл Жексоны тухай кино хийжээ

zКанадын сэтгүүлч, зохиолч Ян Хэлперин поп хөгжмийн хааны тухай баримтат кино хийжээ. Variety мэдээлснээр дуучны амьдралын сүүлийн өдрүүдийн амьдралыг өгүүлсэн "Дэндүү эрт явсан" нэртэй 88 минутын баримтат киног Францын Канн хотод дөрөвдүгээр сард толилуулахаар болсон байна. Дараа нь зургадугаар сарын 25 буюу Майкл Жексоны нас барсны нэг жилийн ойн өдөр Канад болон Францын кино театруудад гаргахаар төлөвлөжээ. Хэлперин киног бүтээхдээ дуучны гэрт хийгдсэн 300 цагийн бичлэгийг ашигласан бөгөөд кинонд попын хааны стилист, өмгөөлөгч, менежер зэрэг хамтран ажиллаж байсан олон хүмүүсийн ярилцлагыг багтаасан байна. Зохиогчийн хэлснээр кинонд дуучны амьдралын дуулиант хэргүүдийн талаар ч оруулж өгсөн гэнэ. Жексоны гэр бүл уг төсөлд оролцоогүй ч энэ тухай мэдэж байжээ.

        Ян Хэлпер нь үүнээс өмнө Майкл Жексоны амьдрал уран бүтээлийг таван жилийн турш судлан "Үнэн төрх: Майкл Жексоны сүүлийн жилүүд" номыг бичиж байсан юм. Энэ ном өнгөрсөн жил New-York Times сонины алдартай номын жагсаалтыг тэргүүлж байсан юм. 2008 оны 12 дугаар сард сэтгүүлч Жексоны эрүүл мэнд таагүй байгааг мэдээд түүнийг хагас жилээс илүүгүй наслана гэдгийг багцаалж байжээ. Үүнээс гадна Хэлперин нь Курт Кобейны үхлийн тухай хоёр номыг хамтран бичиж байсан хүн билээ.
                                                                                                                              Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж