Эрүүл мэндийн даатгалын шимтгэл 2040 төгрөгөөр нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл 2040 төгрөгөөр нэмэгджээ

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд ихээхэн бухимдалтай байна. Учир нь эрүүл мэндийн газраас 2011 оны эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 6000 төгрөг төлсөн иргэдэд үйлчлэхгүй, дээр нь 2040 төгрөг нэмж тушаах хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байгаа гэнэ. Харин яагаад ийм нөхцөл байдал үүссэн талаар тодруулахад “2011-ээс өмнөх онуудад бол сард иргэнээс эрүүл мэндийн даатгалын шимтгэл гээд 500 төгрөг авдаг байсан бол Засгийн газрын тогтоол гараад сард 670 төгрөг байхаар Монгол улсын иргэн хишиг хувь хүртэх журманд заасан байна. Иймээс сар бүрийн зөрүү 170 төгрөг жилд 2040 болж байгаа учраас 6000 төгрөг төлсөн иргэд дээр нь нэмж энэ мөнгөн дүнг төлөх шаардлагатай” гэж аймгийн Эрүүл мэндийн газрын холбогдох мэргэжилтэн хариулт өглөө. Энэхүү өөрчлөлт нь эрүүл мэндийн даатгалаа өөрсдөө төлдөг хүмүүс буюу малчин, оюутан, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст хамаатай юм. Нөгөө талаас энэхүү нэмэгдэл нь хүний хөгжил сангаас эх орны хишгийг бэлэн бусаар өгөхтэй холбогдуулан нэмж байна гэх хүмүүсийн хардлага ч бас байгаа аж.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж