Андроид Смартфоныг сансарт туршина

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Андроид Смартфоныг сансарт туршина


Хиймэл дагуулыг гадаад хүчин зүйлс буюу уур амьсгалын нөлөө, температурын өөрчлөлт зэргийг дамжуулдаг гэдгээр нь хүмүүс сайн мэддэг ч, орчин үед смартфоны үүрэг хиймэл дагуултай эн зэрэгцэхүйц хэмжээнд хүрээд байна. Британийн сансар судлалын агентлаг смартфоныг гадаад мандалд хэр сайн ажиллахыг туршиж үзэхийг хүсчээ.

Тиймээс Суррэй Их сургууль болон хиймэл дагуулын технологи үйлдвэрлэгч Суррэй компани хамтран шинэчилсэн STRAND-1 хиймэл дагуулыг бүтээхээр ажиллаж байгаа ба Андроид смартфоныг харилцаа холбооны үүрэг гүйцэтгэх, үйл ажиллагааг удирдах мөн тойрог замд авсан дэлхийн зургийг дамжуулахад ашиглахаар хиймэл дагуулд суурилуулахаар болсон байна. Тэдний хамтран бүтээх хиймэл дагуул нь 11,8 инчийн урттай, 4,5 кг жинтэй байх ба эхний ээлжинд смартфоны үйл ажиллагааг хянах компьютерийг хиймэл дагуулын бүхээгт байрлуулах ажээ. Хиймэл дагуулыг төлөвлөгөөний дагуу амжилттай хийж дуусгавал, энэ ондоо багтаж сансарт хөөргөх юм.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж