“Интерьер дизайны” урлангуудтай болжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

“Интерьер дизайны” урлангуудтай болжээ

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн тех­нологи, дизайны сургуулийн үйлд­вэрлэлийн дизайны салбарт “Интерьер макет загварчлал”  төслийн, “Пластик модель”  керамикийн,   БНСУ-ын “KOICA” байгууллагын тусламжаар байгуулагдсан “Интерьер дизайны”  урлангуудтай болжээ. Энэхүү урлангуудын нээлтийн ажиллагаа өчигдөр болсон ба ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, Сургалтын проректор Я.Наранцэцэг, Эдийн засаг, нийгмийн хөгжлийн проректор Б.Даваасүрэн болон тус тэнхимийн багш оюутнууд оролцсон байна. Шинэ урлангуудад интерьерийн төсөл I, II, III, интерьер – экстерьерийн төсөл, орон зайн пластик структур, байгууламжийн системийн дизайн, төслийн график макет загварчлал, керамик эдлэлийн дизайн зэрэг хичээл орох аж.

П.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж