2010 оны Конгрессийн сонгууль ойртох тутам Хятадыг хараах нь ихэсч байна

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

2010 оны Конгрессийн сонгууль ойртох тутам Хятадыг хараах нь ихэсч байна

9АНУ-д
ирэх арваннэгүгээр сард болох парламентын завсрын гэх сонгууль ойртох
тутам Хятадын эсрэг мэдэгдэл ихээр гаргах болов. Хятадын эсрэг мэдэгдэл
Обамагийн захиргааны эхний жилд унтраад байсан нь Иран ба Хойд
Солонгосын цөмийн амбицийн эсрэг Хятадыг татах зорилготой байсан байх.
Одоо улстөрчид сонгогчдыг татахын тулд энэ сэдвийг өргөн ашиглах болов.
Бүгд найрамдах намаас Ардчилсан намд шилжсэн сенатор Арлен Спектер
(Arlen Specter) дахин сонгогдохын тул хүчин чармайлт гаргах хэрэгтэй
байгаагаас саяхан нэг мэдэгдэл хийлээ. “Тэд манай зах зээлийг эзлэн
манай ажлын байрыг булаан авч байна” гэж тэр хятадуудыг муулжээ. АНУ-ын
Засгийн газар хагас тэрбумын үнэ зэвсгийг Тайваньд худалдах болсон мөн
Ерөнхийлөгч Обама Далай ламтай уулзсан зэрэг нь хоёр орны харилцаанд
сөргөөр нөлөөлж байна.

Хятадын эсрэг ярьж хэлэх нь АНУ
дахь сонгуулийн кампанийн сүүлийн жилүүдийн чухал хэсэг нь болоод
байгаа билээ. Америкчуудын популист үгийг Вашингтон дахь Хятадын элчин
сайдын яамны төлөөлөгч Ван Баодун (Wang Baodong) шүүмжлэн тэднийг
Хятадын санхүүгийн бодлогыг дотоодын улс төрийн зөрөлдөөндөө хутгахгүй
байхыг америкчуудад уриалжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж