Хууль бусаар төрийн албанд орсон 105 хүний ажилд авсан тушаалыг нь хүчингүй болгов

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

Хууль бусаар төрийн албанд орсон 105 хүний ажилд авсан тушаалыг нь хүчингүй болгов

Хууль бусаар төрийн албанд орсон 105 хүний ажилд авсан тушаалыг нь хүчингүй болгов
Өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж нийслэл Улаанбаатар хотын төрийн захиргааны байгууллагууд болон зарим харъяа газар, дүүргүүдэд хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ. Шалгалтад нийт 1067 албан хаагчийг хамруулсан байна. Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга нар гэдэг бол тухай дүүрэгтээ төрийн албаны зүгээс хамгийн ахлах албан тушаалтан нь байдаг. Тухай хүний ажлаас дүүргийн төрийн албаны өнгө төрх залгамж халаа харагдаж байх учиртай гэнэ. Гэтэл дүүргүүдэд Тамгын газрын даргаа улстөрийн намын харъяалал, сонгуулийн үр дүнгээр ойр ойрхон халаа сэлгээ хийх байдал нийтлэг ажиглагдсанд Төрийн албаны зөвлөлийн гишүүд сэтгэл дундуур байлаа. Дүрргүүд 1995-2010 оны хугацаанд Тамгын газрын даргаа 4-8 удаа халж сольсон байна. Түүнчлэн түгээсмэл тохиолдсон бас нэгэн дутагдал нь төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нээллттэй сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон Тамгын газрын дарга болон нэгж байгууллагын дарга нар  цөөнгүй ажээ. Нийт 55 нэгж байгууллагын дарга нар сонгон шалгруулалтад ороогүй байгаа тул сонгон шалгаруулалтыг ирэх зургадугаар сарын 1-ний дотор явуулахыг Нийслэлийн Төрийн албаны салбар зөвлөлд даалгалаа.
Төрийн албанд ажиллагсдаас тусгай шалгалт авч байж, тэрхүү шалгалтад хамгийн дээд оноо авсан хүнийг тухайн албан тушаалд ажиллуулахыг хуульчлан заасан байдаг. Гэтэл дүүргүүдэд төрийн албаны шалгалт огт өгөөгүй, өгсөн ч доогуур оноо авч араар жагссан хүмүүсийг дур мэдэн ажилд авсан зөрчил түгээмэл байна. Багахангай дүүргээс бусдад нь энэ зөрчил гарчээ. Иймд 105 хүнийг хууль бусаар ажилд авсан тушаалыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс хүчингүй болгох шийдвэрийг Төрийн албаны зөвлөлөөс гаргалаа. Төрийн албаны шалгалтад тэнцэн нөөцөд бүртгэгдсэн хүмүүсээс дээрх сул ажлын байраа нөхөх ажээ.
Д.ЦЭЭНЭ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж