Lady Gaga кока коланы төмөр лаазаар үсээ чимэглэжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

Lady Gaga кока коланы төмөр лаазаар үсээ чимэглэжээ

Энэ сарын 17-ны өдөр АНУ-ын алдарт дуучин Австралийн Сидней хот руу айлчилсан бөгөөд тэрбээр Beyonce-той хамтран дуулсан “Telephone” дууны клипэн дээр гардаг шигээ кока коланы илчлэг багатай ундааны лаазыг үсэндээ ороон, их л этгээд үсээ чимсэн байжээ. Байнга шинийг эрэлхийлж байдаг, содон стиль имижтэй Lady Gaga-г үсэндээ лааз зүүхэд хүмүүс нэг их гайхахгүй байх. Гэхдээ Lady Gaga Австралид ирэхдээ тус улсын алдартай шар айраг болох Foster-ийн лаазаар үсээ ороосон бол илүү дээр байх байсан болов уу. Тэрбээр дотуур хувцасныхаа гадуур гэрэлтсэн, унтлагын хувцас өмссөн байжээ. Beyonce-той хамтран дуулсан уг дууны клип нь нийт есөн минут, 30 секунд бөгөөд маш их сенсац тариад байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж