Ямар цэцгийг илүүд үзэх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Ямар цэцгийг илүүд үзэх вэ?

Хайртай хосуудын хувьд эрт дээр цагаас  үнэнч хайрын бэлгэдэл хэмээн тооцогдож ирсэн Цагаан уул цэцэг хамгийн үнэтэй нь. Энэ цэцэг Альпийн ууланд манайд бол өндөрлөг газар ургадаг учраас их ховор. Европын Альпийн бүс нутагт нэгэн ийм домог байдаг. Эдельвейс гэх Цагаан уул цэцгийн олж барьсан хүнийг нөхрөөрөө сонгох хүсэлтэй гоо бүсгүйн зурагт дурласан нэгэн залуу байжээ. Бүсгүйн хүслийг биелүүлэхээр олон хүн оролдсон ч чадсангүй. Домгийн баатар Цагаан уул цэцгийг олоод авчрах үед гүнж хөгширсөн байжээ. Альпийн Эдельвейс (Leontopoium alpinum) цэцэг нь Альпийн бүсийн шохойлог хөрсөнд ургадаг. Латин нэр нь Leon-арслан, podion-сарвуу гэсэн хоёр үгнээс бүтсэн. Цэцэг нь арслангийн сарвууг санагдуулахаар хэлбэртэй. Нэг үгээр түүнийг Арслангийн сарвуу гээд нэрлэхэд болохгүй гэх зүйлгүй. Альпийн оршин суугчид цэцгийг гэрийн нөхцөлд ургуулж сурсан гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж