“Чойномын ертөнц” вебсайт мэндэлж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

“Чойномын ертөнц” вебсайт мэндэлж байна


Монголын урлагийн зөвлөлийн Соёл урлагийн залуу манлайлагч хөтөлбөрийн хүрээнд “Чойномын ертөнц” вебсайтыг нээн ажиллуулахаар болжээ. Нээлтийн ажиллагаа энэ сарын 19-нд болох аж. Уг вебсайтад зохиолч Р.Чойномтой холбоотой баримт материалууд, зохиолуудыг нь тавих юм байна. Нээлтийн үеэр Чойномын музейн үзмэрийн танилцуулга, Чойномын орчуулгууд, түүний урласан бүтээлийн шинэ олдворуудыг дэлгэн үзүүлэх ажээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж