Линдси Лоханы хамгийн сvvлийн vеийн зургууд

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Линдси Лоханы хамгийн сvvлийн vеийн зургууд

Холливуудын дуулиантай залуухан од Линдси Лохан нь тун саяхан бас л
єдєєн хатгасан єнгє аястай зураг авалт хийлгэж, Purple сэтгvvлийн
хуудсуудыг “хашигаруулжээ”. Тvvнийг Францийн энэхvv алдартай сэтгvvлийн
зураг авалтад нилээн хээгvй, сахилгагvй гэдгээрээ алдартай гэрэл
зурагчин Терри Ричардсон (Terry Richardson) урьсан байна. Purple
сэтгvvлийн 13-дахь дугаарт (хавар/зун 2010) гарах энэхvv зургууд дээрээ
єнєєх “муу охин” Линдси чинь янзан бvрээр тахийж ёхийн, тамхи татаж,
залуухан бvсгvйгээс гарамгvй эрээ цээргvй байрлал аван, дотуур хувцасаа
тайлж, Есvс Христ шиг хувцаслан, тэр бvv хэл Терри Ричардсонтой єєртэй
нь тэврэлдэн байж зургаа даруулжээ. Дашрамд дурдахад Линдси Лохан
(Lindsey Lohan)  саяхан Францын загварын ордны зєвлєх Emanuel Ungaro
–той хийсэн гэрээгээ хэт задгай байдлаар зургаа даруулдаг “зуршлаас”-аа
болж цуцалсан гэнэ. Тvvнчлэн энэ бvсгvй саяхан Twitter дээрээ АНУ-аас
тун удахгvй Англируу нvvх гэж буйгаа зарласан ажээ. За ингээд дур
булаам, сэтгэл татам тєрхтэй ч, дэндvv эрээ цээргvй байр байдалтай энэ
бvсгvйн хамгийн сvvлийн vеийн болон бусад гэрэл зургуудыг хvлээн авна
уу. Магадгvй тvvний эгээ л нэг самуун явдалтай бvсгvй шиг хээгvй бєгєєд,
нєгєє талаасаа эршvvд ч гэмээр хайш яайш тєрх нь танд таалагдаж эхлэх ч
юм билvv.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж